Search This Blog

Saturday, May 10, 2014

Шинэ авьяастай болгодог эм зохион бүтээжээ



Халдварын молекул, эсийн биологийн профессор Такао хенши
хүүхэд байхад бидний тархи шинэ мэдлэг мэдээллийг маш сайн хүлээн авдаг. харин нас ахих тусам энэ чадвар буурдаг.
тэгвэл нас биед хүрснийхээ дараа ч хүүхэд байх үеийнх шигээ түргэн сурах аргыг Харвардын молекул  эсийн биологийн профессор Такао хенши судалж үзжээ.
Тэрбээр насанд хүрэгсдийг 7 настай хүүхэд шиг л сурдаг болгодог эм зохион бүтээсэн байна. Эмийн гол  найрлагад вальпроевын хүчил ордог бөгөөд сэтгэл санааг тогтворжуулж тархины уян хатан чанарыг сайжруулдаг гэнэ. Хенши шинэ туршилтдаа 18-27 насны, хүүхэд байхаасаа л авьяасгүй байсан эрчүүдийг хамруулжээ. Ингээд эмээ уулгасны дараа сонсголын online дасгал хийлгэж, хоёр долоо хоногийн дараа дууны өнгө ялгуулж үзжээ. Тэгтэл тэд үе тэнгийхнээсээ хурдан хөгжмийн анхан шатны боловсрол эзэмшсэн аж.

No comments:

Post a Comment