Найрлага: 1шахмалд:
Чихэр өвсний үндэс 200мг
Тарваган шийрийн өвс 10мг
Натрийн гидрокарбонат 60мг
Сиропт: Тарваган шийр өвсний хандмал 15мл
Чихэр өвсний шингэн ханд 15мл
Натрийн бромид 1000мг
Сахарын сироп 100мл хүртэл тус тус агуулагдана.
Фармакологийн үйлдэл: Бэлдмэлийн найрлагад орсон чихэр өвсний хандад агуулагдах глициррозиний хүчил цэр ховхрох, үрэвсэл намдаах, тарваган шийрний өвсний хандмалд агуулагдах цитизин ходоодны салстыг цочроож рефлексээр цэр ховхлох, үрэвсэл намдаах, натрийн гидрокарбонат нь цэр ховхощлох, үрэвсэл намдаах, натрийн бромид тайвшруулах үйлдэл тус тус үзүүлнэ. Иймээс читамон нь цэр ховхлох, үрэвслийн эсрэг илэрхий үйлдэлтэй бэлдмэл юм.
Хэрэглэх заалт:
- Ханиад томуу
- Гуурсан хоолойн цочмог үрэвсэл
- Гуурсан хоолоын архаг үрэвсэл
- Төвөнх ба уушигны жижиг голомттой үрэвсэл
- Уушигны хатуурал
- Уушги тэлэх өвчин
- Цагаан мөгөөрсөн хоолойн цочмог үрэвсэл
Хэрэглэх арга тун: 2-4 нас /1 цайны халбагаар өдөрт 3удаа/
5-9нас /2цайны халбагаар өдөрт 3удаа/
насанд хүрэгсэд /1хоолны халбагаар өдөрт 3удаа/
Анхааруулга: Хүнд явцтай зүрхний гаралтай хавангийн үед болгоомжтой хэрэглэвэл зохино.
Цээрлэлт: 2хүртэлх насны хүүхэд, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн эхчүүд, бөөлжиж болзошгүй тохиолдлын үед тус тус хэрэглэхгүй.
Гаж нөлөө: удаан хугацаагаар хэрэглэхэд биед натри хуримтлагдах, хавагнах, тун ихэдвэл бөөлжих, хөлрөх, амьсгал бачимдах.
No comments:
Post a Comment