Ханиад хүрэв үү, үгүй юу л эмийн сан руу гүйж, хүүхдээ таамгаараа эмчилдэг эцэг, эх олон байдаг. Иймд хүйтэн сэрүүн орж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед гэртээ ойр зуурын эмээр хүүхдээ эмчлэх гэдэг аав, ээжүүдэд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч Б.Цэцэгдэлгэр, На.Гэрэлмаа нар дараах зөвлөгөөг өгч байна.
Аспирин агуулсан эмийг хэзээ ч битгий өг
Хүүхдэдээ аспирин болон найрлагадаа аспирин агуулсан эмийг хэзээ ч өгч болохгүй. Аспирин нь “Reye’s Syndrome” буюу тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулснаас болж үүсэх эмгэг хүртэх аюултай байдаг байна. Эмийн сангаас хүүхдэдээ эм худалдан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай. Аспириныг зарим үед Salicylate мөн Acetylsalicylic acid хэмээн тэмдэглэсэн байдаг. Хэрвээ та авч байгаа эмэндээ эргэлзээд байвал заавал эмийн санчаас юм уу эмчээс найрлагад нь аспирин орсон эсэхийг нь лавлаж асуугаарай.
Жоргүйгээр ханиадны эм авах хэрэггүй
2007 онд Америкийн “Food and Drug Administration”-ooc зарим нэг хүүхдийн ханиадны эмийг зургаагаас доош насны хүүхдэд өгөхгүй байхыг анхааруулж байсныг санаж байгаа байх. Tylenol, Johnson’s baby-н нэр төрлийн эмүүд. Эдгээр эмийг зургаагаас доош насны хүүхдэд хэрхэн үйлчилгээ үзүүлдэг мөн хоёроос доош насны хүүхдэд ямар дозоор хэрэглэх нь аюулгүй болохыг хараахан судалж шинжлээгүй байгаа гэдгийг дуулгая.
Цэр ховхлох, бөөлжүүлэх эм ханиадыг хүндрүүлж ч мэднэ
Та хүүхдэдээ гулгилтын эсрэг эм бүү өгөөрэй. Учир нь ханиад шуухнианаас болоод хүүхэд дотор их эвгүйрхэж бөөлждөг ч гэсэн энэ бол түр зуурын зүйл бөгөөд ямар ч эмийн шаардлага байхгүй. Уг эм нь маш их эрсдлийг дагуулж байдгаас гадна харин ч хүндрүүлж болзошгүй гэдгийг хүүхдийн эмч нар зөвлөж байна.
Хугацаа нь дууссан эмийг яаж таних вэ?
Удахгүй хугацаа нь дуусах гэж байгаа эмийг шууд хаях хэрэгтэй. Ихэвчлэн ийм эмнүүдийн өнгө нь өөрчлөгдсөн болон бутарсан байдаг. Тиймээс та худалдан авах үедээ ч үүнийг анхаарах хэрэгтэй. Хугацаа нь дуусаж байгаа эмийг хэрэглэснээр эмийн үйлчилгээ аажимдаа суларч муу нөлөө үзүүлнэ. Гэхдээ та нэг зүйлийг анхаарах нь зүйтэй. Хугацаа нь дууссан эмийг жорлон руугаа урсгаж болохгүй. Учир нь энэ ус эцсийн бүлэгт бидний ундны усны хангамжид нийлдэг.
Парацетамол өгч болохгүй
Халуун болон өвчин намдаах парацетамолын найрлагатай ,эмүүд байдаг. Гэвч хүүхдэдээ дан парацетамолыг өгч болохгүй. Эмч нь л зөвлөсөн үед парацетамол болон Имопурофен /өвчин намдаагч/ агуулсан эмийг хэрэглүүлээрэй. Энэ эмийг хүүхдэд дур мэдэн уулгах нь элгэнд өөрчлөлт оруулахаас эхлээд сөрөг нөлөө ихтэй.
No comments:
Post a Comment