Search This Blog

Friday, May 2, 2014

Хлорфенамин


Харшлын эсрэг бэлдмэл

Найрлага: 1шахмалд хлорфенамины малеат 4мг агуулагдана.
Фармакологийн үйлдэл: хлорфенамин нь гистамины эрсэг үйлдэлтэй бөгөөд голлон гистамины H2 рецепторт хориг үүсгэж гистамины бие мах бодид үзүүлэх сөрөг үйлдлийг багасгана.
Үүнд: 
Хялгасан судасны нэвчимтгий чанарыг багасгахын зэрэгцээ эдэд гистамин шалтгаант хаван үүсэлтийг саатуулна. Үүний үр дүнд гистамины нөлөөгөөр үүсэх шархлын аливаа илрэл багасна. хлорфенамин төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах нойрсуулах үйлдэл харьцангуй бага үзүүлдгээрээ гистамины эсрэг нөлөөлөх бусад бэлдмэлээс ялгаатай.
Фармакокинетик: хлорфенамин ууж хэрэглэхэд оол боловсруулах замын ханаар сайн шимэгдэнэ. бэлдмэлийг хэрэглэсэнээс хойш 30-60 минутын дараа түүний цусан дах концентраци дээд хэмжээндээ хүрнэ.
 хлорфенамин хэрэглэсний дараа хамгийн түрүүнд уушиг, зүрх, бөөр, толгой, нарийн гэдэс, дэлүүнд нэлээд хэмжээгээр хүрэх ба харин бүдүүн гэдэс, булчин, ходоод, бөөрний дайвар, өөхөн эд, элэг чацархай зэрэгт бага хүрдэг болохыг туршлагаар баталсан байна.
Хэрэглэх заалт: 

  • харшлын гаралтай загтнаа
  • чонон  хөрвөс
  • харшлын гаралтай арьсны өрөвсөл
  • улирлын чанартай харшил
  • ургамалын тосны харшил
  • ахуйн харшил
  • хүнсний харшил
  • эмийн харшил
  • гоо сайхны бүтээгдэхүүний болон угаагч бодисын харшил
  • нянгийн гаралтай харшил
  • харшлын гаралтай зовхины үрэвсэл
  • хамрын салст бүрхүүлийн үрэвсэл
  • квинкийн хаван
  • гуурсан хоолойн багтраа зэргийн эмчилгээнд хэрэглэхээс гадна мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
2-6 насны хүүхэд 1/4 шахмал

No comments:

Post a Comment