Search This Blog

Sunday, May 4, 2014

флузол


Найрлага: 1 бүрээсд 50мг ба 100мг флуконазол тус тус агуулна.

Фармакологийн үйлдэл: Флузол нь мөөгөнцөрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй, ууж хэрэглэдэг нийлэг бэлдмэл юм. Бэлдмэл нь ланостеролын бөөгөнцөрийн эсийн мембраны липид эргостеролд хувирах процессийг саатуулж улмаар эсийг мембраны нэвчимтгий чанарыг ихэсгэн бөөгөнцөрийн эсийн өсөлт үржлийг өөрчилдөг. Флузолд дасгал болох нь маш ховор тохиолдоно.

Хэрэглэх заалт: хүнд явцтай системийн кандидозийн халдвар ялангуяа уушигний үрэвсэл, хэвлийн гялтангийн үрэвсэл, шээсний замын халдварийн үед хэрэглэнэ. Мөн үтрээний кандидоз, ам залгиур ба улаан хоолойн кандидоз, криптококкийн мененгит, дерматомикоз ялангуяа хөлийн улны эпидермофити, их биеийн мөөгөнцөр, цавины дерматомикоз олон өнгөт үлд, онихомикоз, candida albicans- аар үүсгэгдсэн арьсны халдвар зэрэгт хэрэглэнэ. Чөмөг шилжүүлэн суулгахын өмнө болон цитостатик туяа эмчилгээний үед кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Нэйтропени үүсэж байгаа болон нэйтропени үүсэх эрсдэл бүхий дархлалын дутмагшилтай өвчитөнд кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зориолгоор хэрэглэнэ.


Хэрэглэх арга тун: насанд хүрэгчдэд системийн кандидозийн өвчтөнд эхний өдөр 400 мг-аар дараагийн өдрүүдэд 200мг- аар хоногт нэг удаа хэрэглэх ба ээлж эмчилгээ 4 долоо хоногоос багагүй хугацаагаар буву өвчний шинж тэмдэг арилсанаас хойш 2 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилнэ. 
Үтрээний кандидозийн үед 150 мг-аар хоногт нэг удаа ууж хэрэглэнэ. 
          Ам залгиур ба улаан хоолойн кандилозийн үед эхний өдөр 200мг-аар нэг удаа уух ба дараа нь хоногт 100мг тунгаар хэрэглэнэ. эмнэл зүйн эдгэрэлт хэд хоногоос ажиглагдах боловч дахин сэдрэхээс урьдчилан сэргийлж эмчилгээг 2 долоо хоногоос доошгүй хугацаагаар үргэлжлүүлнэ. 
          Криптококкийн менингитийн үед эхлээд хоногт 400 мг, дараа нь 200 мг-аар тус тус хэрэглэнэ. Тухайн үеийн байдаас хамаарч хоногт 400 мг-аар хэрэглэх ба ээлж эмчилгээ нугасны шингэний өсгөврийн үр дүнд сөрөг гарсанаас хойш 10-12 долоо хоног үргэлжилнэ. дох-той өвчтөнд криптококкийн менингит дахихаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт 200мг-ийн барих тунгаар хэрэглэнэ. 
          Дерматомикоз(хөлийн улны эпидермофити, их биений микоз, цавины дерматомикоз) болон candida үүсгэгдсэн арьсны хавдарын үед долоо хоногт нэг удаа 150мг-аар эсвэл долоо хоногт нэг удаа 50мг-аар хэрэглэнэ. олон өнгөт үлдийн үед хоногт 50 мг-аар  1 удаа хэрэглэнэ.  ээлж эмчилгээ 2-4 долоо хоног үргэлжилнэ.  Гар болон хөрийн онихомикозийн үед 7 хоногт 150 мг-аар  нэг удаа 3-6 сар хэрэглэнэ.

          Нэгээс дээш насны хүүхэд: системний кандидоз ялангуяа криптококкийн халдварийн үед 3-6 мг/кг тунгаар, амь насанд аюултай халдварын үед өндөр тунгаар буюу 1-мг/ кг тунгаар хэрэглэнэ. хоногийн дээд тун 400мг.
          Арьсны кандидозийн үед 1-2 мг/кг тунгаар хэрэглэнэ/
бөөрний архаг дутагдалтай хүүхдэд эмийн тунг креатинины клоренсээс хамаарч тогтооно. 18-аас доош насны хүүхдийн үтрээний кандидозийн үед эмчилгээний үр нөлөө болон эрсдлийн талаар тогтоогдоогүй.
          Бөөрний дутагдалтай хүмүүст бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй үед эхлээд 50-400 мг тунгаар хэрэглэнэ.     

Гаж нөлөө: Бэлдмэлийг 150мг-аар хэрэглэхэд ерөнхийдөө зохимж сайн. хоол боловсруулах замаас дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болно. Флузолыг хэрэглэх явцад эмнэл зүйн ямар нэгэн шинж тэмдэг  илрэхгүйгээр элэгний ферментүүдийн ихсэлт ажиглагдаж болзошгүй. Маш ховор тохиолдолд элэгний үйл ажиллагааны үзүүлэлт эмгэгээр ихсэх ба энэ үед байнгын хяналт шаардлагатай.

Цээрлэлт:  Эмийн шаардлага дах флуконазол бусад нэгдлүүд, туслах бодисдад хэт мэдрэг хүнд хэрэглэхгүй.

Анхааруулга: Эмчилгээний явцад арьсны тууралт гарах, улмаар ихэсвэл эмчилгээг зогсооно. хэдийгээр бэлдмэл элэг хордуулах нь ховор боловч эмчилгээний явцад элэгний үйл ажиллагааны үзүүлэлтэд өөрчлөлт илэрвэл эмчилгээг зогсооно. Тун хэтэрсэн үед ходоод угаах ба шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ. гемодиализын 3цагийн  эмчилгээний туршид цусны плазм дах бэлдмэлийн хэмжээ ойролцоогоор 50% буурна.
Эмийн харилцан үйлчлэл:
  • Сульфонилмочевины уламжлалын эмүүдтэй хамт ууж хэрэглэж байгаа үед цусан дах глюкозын хэмжээг хянах шаардлагатай бөгөөд шижингийн эсрэг эмийн тунг зохицуулж болно.
  • Кумарины бүлгийн антокоагулянт эмүүдтнэй хамт хэрэглэх үе протромбины хугацааг хянах шаардлагатай.
  • Циклоспоринтой хамт хэрэглэхэд циклоспорины  цусан дах концентраци ихсэж болно. 
  • Рифампицин флуконазолын задралыг хурдасгадаг учир тунг нэмэх шаардлагатай.
  • Циметидин флуконазолын цусан дах тунг багасгах ба гидрохлортиазид ихэсгэнэ. 
  • Варфаринтай хамт хэрэглэхэд протромбины хугацаа уртасна. 
  • Теофиллин, толбутамин, зидовудин, фенитоин зэрэг бэлдмэлүүдийн хагас задралын хугацааг уртасгах учир эмчилгээг хянана.  
   Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Нарийн мэргэжилийн эмч зааварлаагүй тохиолдолд жирэмсэн ба хөхүүл үе хэрэглэхгүй. Бэлдмэл хөхний сүүнд цусны плазмын концентрацитай адил тунгаар нэвтэрдэг тул хөхүүл үед хэрэглэхгүй.

Савлалт: 50мг, 100мг бүрээсийг 10ширхэгээр блистерт савлан гаргана.

Хадгалалт: 25с-аас доош  хэмд, хүүхэд хүрэхээргүй газар 3жил хадгална.

No comments:

Post a Comment