Бөөрний үрэвслийг анагаах, бөөр хамгаалах бэлдмэл
Найрлага: Нарийн навчит цахилдгийн үндэс, үндэслэг ишээс гаргаж авсан спиртэн ханд.
Үйлчлэг бодис: Нийлбэр флавониод
Хэрэглэх заалт: Бөөрний эдийн цочмог болоод архаг үрэвсэл, бөөрний түүдгэнцрийн архаг ба архагдуу хэлбэрийн үрэвсэл, бөөрний эдийн цусан хангамжийн дутагдал, бөөрний даралттай цусны даралт ихсэх, биед азотын хортой бүтээгдэхүүн хуримтлагдсан үе, хавагнах хам шинж, шээсний ялгаралт буурч, өнгө, үнэр өөрчлөгдөх, уур ихтэй хордлогот байдлыг үед тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: Бэлдмэлийг 5-10 мл-ээр өдөрт 3 удаа хоолны дараа ууж хэрэглэх ба эмчилгээ 14-28 өдөр үргэлжлэнэ.
Гаж нөлөө: Тогтоодоогүй.
Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй.
Анхааруулга: 50 хувийн этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүн болгоомжтой хэрэглэнэ.
хадгалах нөхцөл: сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.